Гадаад харилцааны яамны эзэмшилд байдаг 0240 УНҮ дугаартай бенз маркийн шоудсан гэх бичлэг нийгмийн сүлжээнд тархаад байна. Бүр тодруулбал Гадаад харилцааны яамны нэр дээр байдаг автомашин өчигдөр шөнө 04:00 цагийн үед хэд хэдэн буудлын гадна очиж, машинаас согтуу эмэгтэйчүүд бууж буй бичлэгийг нийгмийн сүлжээнд MONGOL Bonnie байршуулжээ. Энэ нь дэд сайд О.Мөнхжингийн машин болохыг эх сурвалжууд мэдээлж байна.
Уг машин нь ГХЯ-ны харьяа Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар дээр бүртгэлтэй гэдгийг албаны эх сурвалж баталжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна