Ломбардууд 3%-аас дээш хүү авсаар байна


Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн “141.1.Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж заасан.  Энэхүү хуулийг зөрчвөл ШӨХТГ/Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/-т гомдол гаргах ёстой гэж заасан юм. Гэтэл ШӨХТГ-т  ирүүлдэг гомдлын нэлээдгүй хувийг барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын хүүтэй холбоотой асуудлууд эзэлж байна.

Зарим ломбард зээлийн хүүгээ  3 хувиар биш 7 хувиар олгодог асуудал иргэд, хэрэглэгчийг бухимдуулсаар байна. Тухайлбал, тус хуулийг зөрчсөн нь хяналт, шалгалтаар тогтоогдсон “Бан Бан” ХХК-д  сануулж, зөвлөж, шаардсаар байхад удаа дараа ийм үйлдэл гаргасан тул дараагийн арга хэмжээг авахаас өөр аргагүйд хүргэж байна гэж тус газраас мэдэгдлээ.

 Цар тахлын онцгой цаг үед төр засгийн хууль тогтоомж, тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс иргэд, хэрэглэгчдийг хохироосон асуудал үүссэн тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуульд заасан бүрэн эрхийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага тооцохыг анхааруулж байна. Удаа дараагийн шаардлага биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна