БНАСАУ Токиогийн Олимпын наадамд оролцохгүй


БНАСАУ тамирчдаа коронавирусын халдвар авахаас хамгаалахын тулд энэ зун Токиогийн Олимпын наадамд оролцохгүй байхаар болсон тухай “Yonhap” агентлаг мэдээллээ.

Ийм шийдвэрийг гуравдугаар сарын 25-нд Пёньянд болсон БНАСАУ-ын Үндэсний Олимпын хорооны /ҮОХ/ хурлын үеэр гаргасан байна.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын ҮОХ-ны хурал видео хурал хэлбэрээр болжээ. Хуралд оролцогчид "олон нийтийн спортын арга хэмжээ зохиохтой холбоотой практик асуудлууд" -ыг хэлэлцсэн байна. Спортын сайдын албан тушаалыг давхар хашиж байгаа ҮОХ-ны дарга Ким Ил Гук болон бусад оролцогчид үг хэлэхдээ, "олон улсын спортын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх" шаардлагатай талаар ярьжээ.

Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-ноос наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусын цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна