Сүүлийн 24 цагт коронавирусний 831 тохиолдол нэмж бүртгэгдэв


Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Дөрөвдүгээр сарын 5-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Ингээд 831 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 731 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 99 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах 1 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Сүүлийн дөрвөн өдөрт дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 11651 болсноос дотоодын халдварын тоо 11,112 боллоо.

Нийтдээ 2480 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 11
  • Хүнд 60
  • Хүндэвтэр 279
  • Хөнгөн 2130 хүн байна.

Сүүлийн 24 цагийн дотор 79 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол үүнээс эдгэрсэн 6010 буюу 57 хувь байна.

 Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт

  • Улаанбаатар-9,637 /сүүлийн 24 цагт 731 тохиолдол нэмэгдэв/
  • Завхан-12 / Сүүлийн 24 цагт 3 /
  • Архангай-85 / Сүүлийн 24 цагт 15/
  • Төв аймаг-276  /Сүүлийн 24 цагт 12/
  • Дархан-Уул-175 / Сүүлийн 24 цагт 12/
  • Хөвсгөл-44   / Сүүлийн 24 цагт 3/
  • Увс –4 /Сүүлийн 24 цагт 0/
  • Өвөрхангай –110 /Сүүлийн 24 цагт 5/
  • Баянхонгор 27  /Сүүлийн 24 цагт 1/
  • Орхон амйагт 158 /Сүүлийн 24 цагт 11/
  • Дорноговь аймагт 15 /сүүлийн 24 цагт 11/
  • Булган аймагт 61 /Сүүлийн 24 цагт 4/ 
  • Сэлэнгэ аймагт 30/Сүүлийн 24 цагт 4/
  • Хэнтий аймагт 17 /Сүүлийн 24 цагт 1/
  • Ховд аймагт 58 /Сүллийн 24 цагт 11/
  • Говьсүмбэр 2 /Сүүлийн 24 цагт 0/
  • Сүхбаатар 11/Сүүлийн 24 цагт 11/
  • Орон нутагт нийт 1358 хүн халдвар авсан байна. Ингээд орон нутагт гарсан халдвар 1,358 боллоо.
  •  831 Нэмж 831 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 11,651 боллоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна