Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр иргэдээс 396 дуудлага иржээ. Эдгээрийн 36,1 хувь нь машин ачилт, 15,4 хувь нь төрийн үйлчилгээтэй холбоотой дуудлага байв.
Коронавирусний эсрэг вакцинтай холбоотой асуултад хариулсныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ.
-Коронавирусний эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?
-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Гэхдээ вакцин таныг коронавирусний халдвараар өвдөхөөс хамгаалах тул заавал хийлгэх хэрэгтэй. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс болон дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлэх ач холбогдолтой.
-Вакцинаас өвчин авах уу?
-Үгүй. Одоогоор хүн амд хэрэглэхээр баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй тул вакцин хийлгэснээр өвчин авахгүй.
-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу. Мөн удахгүй товлолт вакциндаа хамрагдах хүүхдэд нөлөөлөх үү?
-Хөхүүл ээж вакцин хийлгэж болно. Хүүхэд товлолт вакцин хийлгэхэд ямар ч асуудалгүй.
-В вирусний эсрэг вакцины гурав дахь тунгаа ковидын вакцинтай зэрэг хийлгэж болох уу?
-Сарын зайтай хийлгэнэ. Нэг дор хийлгэж болохгүй. Уг нь уламжлалт товлолын вакцин нэг зэрэг хийлгэдэг. Шинэ вакцин учраас болохгүй.
-Коронавирусийн вакцин хийлгэснээс болж үнэр мэдрэхгүй болох шинж илрэх үү?
-Түр хугацаанд тийм шинж тэмдэг илэрч болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна