Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич дөрөвдүгээр сарын 6-нд Хятадын “Sinopharm” компанийн вакциныг хийлгэнэ гэдгээ мэдэгджээ.
Тэрбээр Белград хотоос зүүн зүгт 200 км зайтай оршдог Рудна-Гава хотод ажлын айлчлал хийх үеэрээ вакцин хийлгэх аж.
Одоогийн байдлаар долоон сая хүн амтай Серби улс 2.6 сая гаруй иргэнээ дархлаажуулалтад хамруулаад байгаа бөгөөд үүнээс 1 сая 90 мянга гаруй нь хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ. 1 сая хүн амд ногдох вакцинжуулалтын үзүүлэлтээр тус улс бүс нутагтаа нэгдүгээрт, Европт хоёрдугаарт жагсаж байна.
Сербийн иргэдэд Америкийн “Pfizer” компани, Хятадын “Sinopharm”, Их Британи-Шведийн “AstraZeneca” компани, Оросын "Спутник V" вакцинуудаас аль нэгийг сонгохыг санал болгож байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна