Румын улс “AstraZeneca” компанийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ


Румын улс коронавирусын эсрэг вакцинжуулалтын аяндаа “AstraZeneca” компанийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ гэж тус улсын коронавирусын вакцинжуулалт хариуцсан үндэсний хорооны дарга Валериу Георгита пүрэв гарагт мэдээлэв.

“AstraZeneca” компанийн вакцинаар бүх насны хүмүүсийг үргэлжлүүлэн вакцинжуулна. Тархвар судлалын нөхцөл байдлаас дүгнэхэд бүх вакциныг аль болох түргэн хугацаанд тарих нь тун чухал байна” гэж тэрбээр мэдэгджээ. 

Мөн коронавирусын вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүс ижил төрлийн вакциныг тариулах хэрэгтэй. Харин “AstraZeneca”-гийн вакцины эхний тунг хийлгэсний дараа цусны бүлэгнэл үүссэн хүмүүст уг вакциныг хийлгэхгүй байхыг зөвлөж байна хэмээн нэмж хэлжээ.

Европын Эмийн агентлаг “AstraZeneca”-гийн вакцины ашиг тус-эрсдэлийн тэнцвэр нь эерэг хэвээр байгааг батлан мэдэгдсэнийг Валериу Георгита эш татжээ. Румын улсад одоогоор “Pfizer/BioNTech”, “Moderna”, “AstraZeneca” компанийн вакцинуудыг хэрэглэж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна