АНУ-ын Колорадо, Хойд Каролина муж улсууд дахь “Centura Health” компанийн вакцинжуулалтын төвүүд “Johnson & Johnson” компанийн коронавирусын вакциныг хэрэглэхээ түр зогсоожээ.
“CBS” телевизээр мэдээлснээр, лхагва гарагт Колорадо муж улсын Денвер хотод 11 хүн “Johnson & Johnson”-ы вакциныг хийлгэсний дараа шууд толгой нь эргэж, дотор нь муухайрсан байна. Пүрэв гарагт Хойд Каролинад мөн ийм шинж тэмдэг хэд хэдэн хүнд илэрчээ.
“Энэ тохиолдолд бидэнд вакцин өөрөө ямар нэг асуудалтай байна гэж үзэх шалтгаан байхгүй. Энэ бол бид судалж шалгах боломж олгохын тулд нэг үйлдвэрлэгчийн вакциныг хэрэглэхээ түр зогсоосон л хэрэг юм” гэж “Centura Health” компанийн төлөөлөгч хэлсэн байна.
АНУ-ын Хүнс, эмийн чанарын агентлаг “Johnson & Johnson” компанийн эзэмшилд байдаг “Janssen” компанийн коронавирусын вакциныг хоёрдугаар сарын 28-нд бүртгэсэн юм. Нэг тунтай энэхүү вакцин нь гурав дахь шатны эмнэлзүйн туршилтаар 85 хүртэлх хувийн үр дүн үзүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна