БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг вакцинд хамруулна


БНСУ-ын Засгийн газар тус улсад оршин суух албан ёсны зөвшөөрөлгүй буюу хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийг коронавирусын вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах тухай мэдэгдэв.

Хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг вакцинжуулалтад хамруулахтай холбоотойгоор иргэдийн визтэй холбоотой мэдээлэл, ажлын газрын хаяг зэрэг хувийн мэдээллийг авахгүй, Цагаачлалын албанд мэдээлэх болон баривчлах, торгох, албадан буцаах зэрэг арга хэмжээ авахгүй байх талаар БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлсэн байна.

2021 оны 2 дугаар сарын байдлаар БНСУ-д 2,012,590 гадаадын иргэн оршин сууж байгаагаас 20 хувь нь буюу 391,858 нь визийн хугацаа хэтрүүлэн амьдарч байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна