Оюу Толгой төслийн хөрөнгө оруулагч "Turquoise Hill Resources" болон "Рио Тинто" компаниуд Оюу Толгойн далд уурхайн санхүүжилтийн шинэчлэгдсэн төлөвлөгөөг зарлалаа. Санхүүжилтийн төлөвлөгөөнд 2,3 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцоолоод байсан бол 1,4 тэрбум ам. доллар хүртэл бууруулж уурхайн үлдсэн санхүүжилтийн хэрэгцээг хангахад зориулагдах аж. Монгол Улсын Засгийн газар Оюутолгой компани энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг баталгаажуулснаар Далд уурхайн санхүүжилтийн төвлөвлөгөөг орлох юм байна.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн "Рио Тинто", "Туркойз Хилл" компаниудын 2020 оны 9-р сарын 9-нд байгуулсан гэрээ буюу монголчуудын ярьдгаар Дубайн гэрээнт тусгагдсан төлөвлөгөө хүчингүй болж байгааг тэд мэдэгджээ.
Төслийн шинэчлэгдсэн төлөвлөгөөг зарлахдаа, уурхайн төлөвлөгөө, төслийн хугацаа, бэлэн мөнгөний урсгал зэргийг харгалзан үзсэн байна. Түүнчлэн "Оюутолгой"-н одоогийн өрийг эргэн харж, дахин тодорхойлохоор болсон байна.
Үүнээс гадна үлдсэн санхүүжилтийн 500 сая ам.долларыг компанийн хөрөнгө, үйлдвэр, тоног төхөөрөмж зэргийг барьцаалан, одоо хамтран ажиллаж буй санхүүгийн байгууллагуудаас зээлэхээр болж байгаа аж.
Мөн “Рио Тинто” групп 750 сая ам.долларын санхүүжилт татах нэмэлт үүрэг хүлээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна