ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, МУЗН хамтран хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, 60-аас дээш насныхныг коронавирусний эсрэг вакцинд хамруулж байна.
Өнөөдрөөс дүүрэг бүрт дархлаажуулалтын нэг суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахаар болсон байна.
Тодруулбал,
1. Баянзүрх дүүрэг -133-р сургууль
2. Баянгол дүүрэг -20-р сургууль
3. Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
4. Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо
5. Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль
6. Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,
7. Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,
8. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.
Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна