Туул голд бохир ус цутгаж байна гэх мэдээллийн дагуу МХЕГ шалгалт хийсэн байна.
Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны газар нутагт Туул голруу бохир ус асгаад байна гэх мэдээллийн дагуу НМХГ-аас хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар Мишээл групп ХХК-н хэрэгжүүлж буй “Мишээл Сити” төслийн гүйцэтгэгч “Ди Ди Эм Ти” ХХК -нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулахдаа хөрсний ус шавхаж байгааг тогтоож зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна