Цэцийн гишүүн болохын төлөөх марафон


Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлэн УИХ-аар томилуулдаг. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил. Цэцийн гишүүнийг нэг удаа улираан томилж болдог байсан ч 2016 онд Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа улираан томилох зохицуулалтыг нь хассан юм. Тиймээс бүрэн эрхийн хугацаа нь дууссан л бол Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөнө гэсэн үг. Гэхдээ дараагийн хүнийг нь томилтол бүрэн эрхээ хэрэгжүүлэх хуулийн зохицуулалттай. Энэхүү зохицуулалтын дагуу 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд Улсын дээд шүүхээс санал болгон томилуулсан Үндсэн хуулийн цэцийн гишүүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан ч Ш.Цогтоо нь саяхныг хүртэл, Д.Солонго нь одоо ч бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байна. Уг нь Ш.Цогтоо, Д.Солонго нар нэгэн зэрэг томилогдсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь ч нэгэн зураг дууссан. Өмнө нь ийнхүү нэгэн зэрэг бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн оронд томилох дараагийн нэр дэвшигчдийг хамтад нь томилдог байлаа. Харин саяхан Улсын дээд шүүх энэхүү жишгийг эвдэж ганцхан нэр дэвшчигч Ж.Эрдэнэбулганыг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Ингэхдээ түүнийг бүрэн эрхийн хугацаа нь дууссан Ш.Цогтоо, Д.Солонго нарын хэнийх нь оронд томилуулахаар өргөн барьж байгаагаа албан бичигтээ дурдаагүй байв. Энэ нь УИХ дээр багагүй маргаан дэгдээсний эцэст, төрийн алба хаах насны дээд хязгаар нь болсон гэдэг үндэслэлээр Ш.Цогтоог нь чөлөөлөх шийдвэр гаргасан. УИХ-ын энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгчид таалагдаагүй учир хориг тавьсан ч УИХ хоригийг хүлээж аваагүй юм. Ингэснээр энэхүү маргаан эцэс болж, Ж.Эрдэнэбулган Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхээ өнгөрсөн долоо хоногоос хэрэгжүүлж эхлээд байна.

Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд ганцхан нэр дэвшигчийг УИХ-д өргөн барьсан шалтгаанаа тайлбарлахдаа "Бусад нэр дэвшигчийн хэн нь ч Улсын дээд шүүхийг шүүгчдийн олонхийн саналыг авч чадаагүй" гэсэн юм. Тодруулбал, дараах нэр бүхий хуульчид Улсын дээд шүүхий шүүгчдийн таалалд нийцсэнгүй. Зарим нь ч нэрээ татаж.

д/д

Овог, нэр

Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил

Ажилласан байдал

1

Пэлжидийн  Амаржаргал

МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус  төгссөн.

Японы Нагояагийн их сургуулийн төгсөлтийн дараах хуулийн сургуульд магистр, МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

“Евро-Ази” дээд сургуульд эрх зүйн багш, тэнхимийн эрхлэгч, дэд захирал, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, УИХ-ын Тамгын газарт Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, Судалгааны төвд референт-судлаач, шинжээч, Эрх зүйн экспертийн албанд ахлах зөвлөх, Хууль зүйн үйлчилгээ хариуцсан нарийн бичгийн дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, ХБНГУ-ын Шпайер хотын Төрийн захиргаа судлалын институтийн зочин судлаач

2

Ходройн Батчимэг

 

МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.  МУИС-д  хууль зүйн магистр хамгаалсан.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэлт хариуцсан хяналтын прокурор, Нийслэлийн прокурорын газарт мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор, Улсын Ерөнхий Прокурорын газарт Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэст хяналтын прокурор, 1 дүгээр газрын мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор, Мэдээллийн технологи, дүн шинжилгээний албаны дарга, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэст хяналтын прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба хариуцсан ахлах прокурор, Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч

3

Даньхүүгийн Баянбилэг

НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг улс төр нийгмийн ухаан, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын арга зүй зохион байгуулалт, менежер, Отгонтэнгэр дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.  Хилийн цэргийн дээд сургуульд магистр  хамгаалсан.

ХДЦУЕГ, Хилийн цэргийн ...-р отрядын хилийн заставт улс төрийн орлогч, “Харгуй” ХЭАА-д менежер, Хууль зүйн яаманд сайдын туслах,  Оюуны өмчийн сангийн гүйцэтгэх захирал, Монголын Хүний эрхийн төв ТББ-д гүйцэтгэх захирал, Хууль зүйн үндэсний төвд Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнд Хууль зүйн мэдээллийн төвийн дарга, “Монгол Улсын хууль” төсөлд редактор, “Мэргэн Их Монгол” ХХК-д захирал,  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга

4

Дугардоржийн Баяндүүрэн

 

МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны магистр хамгаалсан.

 

Төв аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Хууль зүй, арбитрын хэлтэст ахлах зөвлөх арбитрч, Улсын Бага Хурлын Тамгын газарт зааварлагч, УИХ-ын Тамгын газарт  коодификаторч, СЕХ-ны ажлын албанд нарийн бичгийн дарга,  референт,  ахлах референт, ажлын албаны дарга, СЕХ-ны гишүүн

5

Банзрагчийн

Ганбаатар

Монгол Улсын Их Сургуулийг эрх зүйч, Удирдлагын академийг Удирдахуйн ухааны менежер мэргэжлээр тус тус  төгссөн. МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан.

2020 оноос ДХИС-ийн  докторантур

Хэнтий аймгийн прокурорын газарт хяналтын прокурор,  “Магнай” ББХК-д хуулийн зөвлөх,  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч,  Өмгөөллийн “Элч" хууль зүйн товчооны Захирал, өмгөөлөгч, нотариатч, арбитрч,  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч бөгөөд Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч

6

Баасанхүүгийн Ганзориг

ХААДС-ийг машин механизмын инженер, ОХУ-д Комсомолын дээд сургуулийг социологич, улс төр судлаач, Улс төрийн дээд сургуулийг түүхч-философич, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. ХААҮИС-д  техникийн ухааны магистр хамгаалсан. Эдийн засгийн ухааны доктор цолтой.

МХЗЭ-ийн Төв хороо, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч, зааварлагч, Ажилчны районы ХЗЭ-ийн хороонд хэлтсийн эрхлэгч, Ажилчны районы Намын хороонд зохион байгуулагч, Ажилчны районы МЗНН-ийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, Ажилчны районы ХЗЭ-ийн хороонд нэгдүгээр нарийн бичгийн дарга, “Уян” ХК-д техникийн хэлтсийн дарга, “Эм Си Импэкс” XХК-д ерөнхий захирал, “Залуучуудын үнэн” сонины ерөнхий эрхлэгч, “Шинэ зуун төв” ТББ-д ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтний зөвлөлийн гишүүн, бизнесийн бодлогын салбар зөвлөлийн ахлагч, орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Засгийн газрын Гадаадын хөрөнгө оруулалт, Гадаад худалдааны агентлагийн дарга, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны ассоциацийн ТУЗ-ийн дарга, ерөнхийлөгч

 

 

 

7

Галбатын

Гантөмөр

 

ЗХУ-ын Москва хотын ДЯЯ-ны Академийн тусгай факултетийг хуульч, ОХУ-ын Санкт-Петербург хотын ДЯЯ-ны Их сургуулийн аспирантурыг багш мэргэжлээр тус тус төгссөн. ОХУ-ын Санкт-Петербург хотын ДЯЯ-ны Их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

 

Улаанбаатар хотын Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст эдийн засгийн төлөөлөгч, ЦЕГ-ын Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид Хуулийн тусгай тэнхим, Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн тэнхимд багш, ахлах багш,  Эрүүгийн эрх зүйн тэнхимд ахлах багш, тэнхимийн эрхлэгч, Эрүүгийн эрх зүй, Криминологийн тэнхимд эрхлэгч, ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын газарт дарга бөгөөд ДХИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, Хууль сахиулахын их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга бөгөөд ХСИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, Хууль Сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнд Цагдаа судлалын төвийн эрхлэгч, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуульд Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор багш, Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний албанд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуульд Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор багш.  

 

 

8

Дорждамбын

Зүмбэрэллхам

ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

 

Өмнөговь аймгийн Цагдан сэргийлэх ангийн Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газрын 1 дүгээр хэлтэст ахлах мөрдөн байцаагч, Октябрийн район дахь мөрдөн байцаах тасагийн дарга, Цагдаагийн дээд сургуулийн Цагдаагийн тэнхимд багш, Эрдэм шинжилгээ дээд курс хариуцсан арга зүйч, хичээлийн эрхлэгч, ХЗДХЯ-ны  харьяа Хуульчдыг давтан сургах төвд багш, Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт мэдээлэл сурталчилгааны үндэсний төвийн Криминологийн судалгааны секторын эрхлэгч, Цагдаагийн академид Гадаад харилцаа эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Элчин сайд, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст ахлах зөвлөх, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албанд зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн гишүүн

9

Отгонбаярын

Машбат

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.  МУИС-д хууль зүйн магистр, АНУ-ын Тэнгисийн цэргийн сургуульд Аюулгүй байдал судлалын магистр   тус тус хамгаалсан.

УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороонд даргын туслах, БХЯ, ҮАБЗ, Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, дэд захирал,  МУИС-ийн НУФ, Улс төр судлалын тэнхимд ахлах багш, Гадаад харилцааны яаманд сайдын зөвлөх, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал

10

Лхагваагийн

Мөнхсайхан

 

ОХУ-ын Волгоград хотод Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.

 

Нийслэлийн Цагдаагийн газарт сэргийлэгч, Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Дархан-Уул аймагт “Хүлэг” ХХК-ийн орлогч захирал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, Завхан аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, Дархан-Уул аймгийн прокурорын газарт орлогч прокурор, Улаанбаатар эрдэм судлал дээд сургуульд Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, “Жавхлант заан” ХХК-д захирал, ХХААЯ-нд сайдын зөвлөх, Өмгөөллийн Шинэ констант ХХН-д захирал, өмгөөлөгч 

11

Чүлтэмийн        Отгонбаяр

ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургуулийг эрх зүйч, Польш улсын Варшавын Их сургуулийг  хуульч мэргэжлээр тус тус  төгссөн.

Хууль цаазын дунд сургуульд багш, Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Түшээ Хууль зүйн дээд сургуульд зөвлөх багш, Шихихутуг хууль зүйн дээд сургуульд багш, “Од консалтинг” хууль зүйн товчооны захирал, Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч, Монголын Нотариатчдын танхимын гишүүн, нотариатч

12

Дамдинсүрэнгийн Солонго

Москвагийн Улсын Их Сургуулийн Хууль зүйн факультетийг эрх зүйч, Улс төрийн Их Сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төр, Захиргааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч,  Хууль зүйн сургуулийн Захирал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн

13

Ванчигийн 

Удвал

ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийн Хуулийн факультетийг Төр эрх зүйн чиглэлээр эрх зүйч, хуульч, Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. Удирдахуйн ухааны магистр.

Увс аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хуулийн хэлтэст ахлах зөвлөх, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, Аймгийн намын хорооны Үзэл суртлын хэлтэст лектор, Хууль зүйн яамны Хууль судлалын төвд ажилтан, Төр нийгэм судлалын академид эрдэм шинжилгээний ажилтан, багш,  Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн гишүүн, Удирдлагын академид Эрх зүйн тэнхимийн ахлах багш, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, “Эмэгтэй удирдагч сан” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, Удирдлагын академид багш

14

Тогтохын

Уранцэцэг

ОХУ-ын Эрхүүгийн Их сургуулийг хуульч мэргэжлээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт менежер мэргэжлээр тус тус төгссөн. ОХУ-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Сүхбаатар районы шүүхийн  шүүгч, Улсын Дээд шүүхэд зааварлагч, Улаанбаатар хотын шүүхийн гишүүн, Ажилчны районы шүүхийн дарга, Улсын Дээд шүүхийн гишүүн, Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга

15

Ганбатын

Элбэгсайхан

 

МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн,  ИБУИНВУ-ын  Эксетерийн их сургуульд хууль зүйн ухааны магистр хамгаалсан.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт сайдын туслах, Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, УИХ-ын Тамгын газарт УИХ-ын даргын ажлын албанд шадар туслах, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд туслах, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, Хяналт шалгалтын хэлтэс, Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга,  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд

16

Дашдэвэгийн

Эрдэнэчулуун

ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуульд хууль зүйн магистр  хамгаалсан.

МААЭШ-ийн хүрээлэнгийн Мал эмнэлгийн газарт эрдэм шинжилгээний гэрээт туслах ажилтан, Улсын нотариатын конторт нотариатч, ахлах нотариатч, дарга, Нийслэлийн нотариатын газарт дарга, Гадаад худалдааны арбитрт арбитрч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд ахлах мэргэжилтэн, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн, Монголын Олон улсын арбитрт арбитрч

Ж.Эрдэнэбулганаас гадна дээрх нэр дэвшигчдийн нэг нь ч Улсын дээд шүүхийн шүүгчдийн олонхийн саналыг авч чадаагүй нь анхаарал татаж байгаа юм. Тэд үнэхээр гологдов уу, эсвэл "захиалагч тал"-д таалагдах хүн нь байсангүй юү. Ямартай ч, Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын оронд томилуулах нэр дэвшигчээ тодруулах сонгон шалгаруулалтаа зарлаж, нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн материалыг өчигдөр хүлээн авч дууслаа. Улсын дээд шүүх сонгон шалгаруулалтаа зарлахдаа өмнө нь явуулсан сонгон шалгаруулалтад оролцож хасагдсан болон санал хураалтаар олонхийн санал аваагүй нэр дэвшигчдийг дахин бүртгэхгүй гэдгээ тодотгосон байв. Тодруулбал, өмнөх сонгон шалгаруулалтад оролцсон дээрх хүмүүсийг дахин нэр дэвшигчээр бүртгээгүй гэсэн үг. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдох дараагийн марафонд ямар хүмүүс оролцож байгаа нь, тэдний хэнийг нь Улсын дээд шүүх сонгон түрүүлгэх нь удахгүй тодорхой болох биз ээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчид хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын 40 нас хүрсэн иргэн байх гэсэн ерөнхий шалгуур тавьдаг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна