Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын13-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид 10,827 шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 1220 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 1094 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 114 тохиолдол батлагдлаа. Мөн эмнэлгээс шалтгаалах хоёр халдвар байгаа
Өнгөрсөн хоногт хоёр нас баралт /49 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 29 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 17823 боллоо.
Нийтдээ 2,804 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
Сүүлийн 24 цагт нийт 366 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 10253 боллоо.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт 836 / нийт 16,603 байгаа бол орон нутагт гарсан халдвар 2,013 боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна