Ренчинлхүмбэ суманд -37 хэм хүртэл хүйтэрч, Манлай суманд +22,9 хэм дулаан байв


Агаарын үнэмлэхүй бага температур энэ оны гуравдугаар сард Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд -37,1 хэм хүрч хүйтэрчээ.

Харин Өмнөговь аймгийн Манлай суманд +22,9 хэм дулаарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Түүнчлэн, Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн сарын дундаж агууламж өнгөрсөн сард бүх станцад 0,019 мг/м3 – 0,141 мг/м3-д хүрэв.

Тодруулбал, 13-р хороолол, Нисэх, Баруун дөрвөн зам, Баянхошуу, 32-ын тойрог, 248-р цэцэрлэг, Хайлааст, Зурагт, 1-р хороолол орчимд агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас 0,004 мг/м3 – 0,091 мг/м3-ээр давжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна