Авто замын тэмдэг, заадас, хайсыг засаж эхлэв


Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн 10 байршилд авто замын тэмдэг, хайс, авто замын заадсыг засаж эхэллээ.

Нийт 10 бригад, 140 гаруй инженер, техникийн ажилтан, албан хаагч хөдөлмөрийн аюулгүй байдал, коронавируст халдварын үед баримтлах зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Тодруулбал, замын заадас, засварыг Энхтайваны өргөн чөлөө ХХААХҮЯ-ны уулзвар, Арслантай гүүр, Төв шуудангийн урд тал, Жуковын авто замд хийж эхлэв.

Мөн тэмдэг, хайс арчлалтыг Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний авто замд, Гачууртын гүүрний далангийн бэхэлгээ хийж байгаа юм.

Энэ онд нийслэлийн 175 гудамж, зам, орон сууцны хороолол доторх авто замд  65 мянган ам метр нүхэн эвдрэл, хотын 32 гудамж замд 300 мянган метр урт заадас, 65359,47 ам метр тэмдэглэгээ, авто замын тэмдэг, хайс, гүүр, хоолой, туннелийг засахаар төлөвлөжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна