Засгийн газар 2016 онд олон улсын санхүүгийн зах зээлд гарган арилжаалсан таван жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын “Мазаалай" бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг төлж барагдуулсан гэдгээ Сангийн яамнаас мэдээллээ. Өнгөрсөн онд Засгийн газар “Номад” хэмээх бонд гаргаж “Мазаалай” болон 2022 онд эргэн төлөгдөх “Чингис” бондын зарим хэсгийг дахин санхүүжүүлсэн юм. Улмаар "Мазаалай" бондын 139.8 сая ам.долларын төлбөр үлдээд байсан юм. Үүнийг Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр бүрэн төлж барагдуулжээ.
Мөн 2016 онд "Кредит свисс" банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг бүрэн төлсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна