Энэтхэгт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ


Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусын халдварын 184 372 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Ингэснээр Энэтхэгт коронавирусээр халдварласан хүний нийт тоо 13.87 саяд хүрчээ. Мөн мягмар гарагт халдварын улмаас 1027 хүн нас барснаар ийм тохиолдлын тоо 172 085-д хүрсэн байна.

Энэтхэгт энэ оны эхээр өдөрт халдварын 15 мянгаас доош тохиолдол шинээр илэрч байсан боловч гуравдугаар сараас дахин олноор нэмэгдэх болсон юм.

Коронавирусын вакцинжуулалтыг нэгдүгээр сараас эхлүүлсэн тус улсад өнөөдрийн байдлаар 111 сая гаруй тун вакцин тарьжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна