Сүүлийн 24 цагт 742 хүнд коронавирусний халдвар илэрчээ


Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Дөрөвдүгээр сарын14-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт  лабораторид 10,660 шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Ингээд 742 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 654 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 88 тохиолдол батлагдлаа.

Өнгөрсөн хоногт хоёр нас баралт /49 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. 49 настай эрэгтэй хувьд дөрөвдүгээр сарын 13-ны дөр онош нь батлагдсан бол 44 настай эрэгтэйн хувьд СБД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь хүндэрч нас барсан байна.

Ингэснээр нийт нас баралтын тоо 31 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 18,565 боллоо.

Нийтдээ 2,978 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 45
  • Хүнд 173
  • Хүндэвтэр 689
  • Хөнгөн 2,071 хүн байна.

Сүүлийн 24 цагт нийт 385 хүн эдгэрч,  нийт эдгэрсэн хүний тоо 10,638 боллоо.

 Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт

Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт  /654 нэмэгдсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна