Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/-т “Эрчимт эмчилгээний бэлэн байдлыг хангах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Эрүүл мэндийн сайдын А/196 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд энэ сарын 13-наас “COVID-19” халдварын эрчимт эмчилгээний заалттай үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Тус эмнэлэг коронавируст халдварын оношилгоо, эмчилгээ, халдварын сэргийлэлтийн холбогдох журам, зааврын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бэлэн байдлыг ханган эрчимт эмчилгээний 20 ор, зайлшгүй эмнэлгийн нөхцөлд тусгаарлан эмчлэх 80 орыг тус тус дэлгэн ажиллуулж эхэллээ.
Тухайлбал, өнөөдөр коронавируст халдварын батлагдсан 7 хүнд тохиолдлыг тус эмнэлгийн Ковидын эрчимт эмчилгээний нэгжид хүлээн авч тусламж үйлчилгээг үзүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна