Хуулиа мөрддөггүй ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж


Удаа дараа хатуу хөл хорио тогтоож, зөвшөөрөгдсөн 13 байгууллагын ажилчид тодорхойлолт, ажлын газрын үнэмлэхээ үзүүлэн, машиндаа зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож буй. Гэвч энэ мэт дүрэм журам, хууль, хяналт нь дархан эрхтэй мэт хүмүүст үйлчилдэггүй нь бичигдээгүй хууль. Саяхан л гэхэд хуулиар гаршсан гэгддэг Ц.Нямдорж замын хөдөлгөөнд оролцохдоо бүсээ зүүгээгүй, өөр машины дугаарыг сольж, дугаарын хязгаарлалттай өдөр дураараа зорчиж буйг нэгэн иргэн утсандаа буулган авчээ.

Төрийн сэнтийд заларчихаад иргэдээсээ хариуцлага, ухамсар нэхэж байдаг хэрнээ өөрсдөөс нь яг адилхан шаардлага нэхэхээр өмөлзөж, уурладаг нь энүүхэнд. Цаашлаад болоогүй эрх мэдлээрээ далайлгаж, том дуугарна. Сүүлдээ хуулиас гөжүүд үйлдэл хийсэн ч хэргээс эвтэйхэн мултарчихдаг гэдэг. Хууль, эрх зүйн салбарт насаараа ажиллаж, амьдралынхаа хором бүрээ хуулийн дүрэм, журамтай өнгөрүүлж байж адилхан тавьсан шаардлагыг биелүүлчихэд юун болохгүй байх вэ дээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна