ХҮН Д.Энхбат, Т.Ганболд, Ц.Оюунгэрэл нарт найдвар төрүүлж байна


ХҮН-ынхан Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэсэн заргыг Цэцэд гаргаж, эцсийг нь үзлээ. УИХ-д суудалтай хүн нам Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сонгож, зарлах нь мэдээж. Гэхдээ тус нам аль нэгэн намтай эвсэх үү, эсвэл дангаараа оролцох уу гэдэг эцэслэгдээгүй л байна.

Ямартай ч ХҮН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбат, Т.Ганболд, Ц.Оюунгэрэл нарыг өрсөлдүүлэхээр сонирхож байгаа сураг чих дэлсэнэ билээ. Юутай ч бие дааж оролцох болов уу гэж найдсан нэр дэвшихийг горилогчид ХҮН-ынхантай яриа тохироо хийж эхэлсэн гэж улс төрийн хүрээнд ярьж байна. Хэрвээ ХҮН Ерөнхийлөгчид хүн нэр дэвшүүлнэ гэвэл Д.Энхбат, Т.Ганболд, Ц.Оюунгэрэл нараас нэгийг нь сонгох бололтой.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.82
    2021/04/19

    ХҮН нам гэдэг чинь МАН-ы харъяат нам шүү дээ. Ардчиллыг булшлахад оролцож байгаа.

    Хариулах