“Багануур” , “Шивээ-Овоо” компанийн уурхайн машин техникийг шинэчилж байна


Эрчим хүчний нүүрс олборлогч “Багануур” , “Шивээ-Овоо” компанийн уурхайн зардал бууруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, уурхайн найдвартай хэвийн үйл ажиллагааг хангуулахад нэн түрүүнд шаардлагатай байгаа нийтдээ 44.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий Японы Комацу брендийн 19 ширхэг машин техник авчээ.

 Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/ хооронд Япон улсын орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих зорилго бүхий “Экспортын зээлийн шугам нээх тухай төслийн зээл”-ийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд уг шинэчлэлтийн санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Сангийн яам, Японы олон улсын хамтын ажиллагааны банк, “Эрдэнэс Монгол” гурван талын хамтын ажиллагааны хүрээнд хоёр уурхайн техникийн тодорхой хэсгийг шинэчлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу амжилттай гүйцэтгэж дуусах шатандаа явж байна. Коронавирус цар тахалтай холбоотойгоор нүүрс тээврийн хоёр автомашин Замын Үүдийн хилийн боомт дээр хүлээгдэж байгаа бөгөөд бусад машин техникийг хоёр уурхайд хүлээлгэн өгч ажилд гаргаад байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна