УИХ-ын гишүүн Н.Учрал ажилдаа оржээ


Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын гишүүн Н.Учралын бие өвдөж, эмчилгээ хийлгээд ирсэн. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө биеийн байдал сайжирч байгаа тухайгаа цахим хуудаснаа мэдэгдсэн билээ. Тэгвэл эрхэм гишүүн эмчилгээний хажуугаар хурал зөвлөгөөнд цахимаар сууж эхэлсэн байна.  

УИХ-ын гишүүн Н.Учрал Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажилладаг билээ. Тэрбээр өчигдрөөс /2021.04.20/ ажилдаа орж, БШУЯ-ны Инновац технологийн газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, инновацыг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон байна.

Энэ үеэр "Монголын инновацын 7 хоног" арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцсон байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.88.32
    2021/04/21

    Миний дүү биеэ сайн бодоороой эрүүл байхад бүх юм олдоноо эрүүл энхийг хүсье

    Хариулах