АНУ-д 213 сая гаруй тун вакцин тарьжээ


АНУ-д коронавирусын 213 сая гаруй тун вакциныг тариад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мягмар гарагт мэдээлэв.

“CDC”-ийн мэдээлснээр, АНУ-ын хүн амын 133 сая гаруй хүн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол 86 сая орчим хүнийг бүрэн вакцинжуулжээ.

АНУ-д "Pfizer/BioNTech", "Moderna" компанийн хоёр тунт вакцин, "Johnson & Johnson" компанийн нэг тунт вакциныг хэрэглэж байгаа юм.

Асрамжийн газруудад нийт 7.7 сая гаруй тун вакциныг тариад байгаа аж.

Цар тахал дэгдэж эхэлснээс хойш АНУ-д халдварын 32.5 сая гаруй тохиолдол илэрсэн бол нас барсан 582 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна