БНХАУ-д коронавирусын 200 сая гаруй тун вакцин тарьжээ


БНХАУ-д коронавирусын 200 сая гаруй тун вакциныг тариад байна гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн өнөөдөр мэдээлэв.

Гэсэн хэдий ч дэлхий даяар халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн найман долоо хоног дараалан өсөж буйг тэрбээр дурдаад, өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд 5.26 сая тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсныг анхааруулжээ.

Мөн коронавирусын шинэ хувилбарууд үүссээр байгаа тул БНХАУ халдвар зөөвөрлөгдөн ирэх, дотоодод дахин тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргах шаардлагатай хэвээр байгааг хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна