Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс хоёр хүний цогцос олдсон байна. Дээрх хэргийн тухай дуудлага дөрөвдүгээр сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад ирсэн ба гэр бүлийн хоёр машин дотроо нас барсан байжээ.
Шалгалтын явцад, 38 настай эрэгтэй эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөгөөд, өөрийнхөө амийг хорлосон болох нь тогтоогдсон байна.
Талийгаач эмэгтэйн нүүр, цээжин тус газарт найман удаагийн хутганы шарх байсан гэх ба гэмт этгээд эхнэрээ хөнөөж, цогцсыг нь нуух зорилгоор машины тээшинд хийсэн байжээ.
Эхнэрээ хөнөөснийхөө дараа өөрийгөө хутгалж гэмтээн, хоолойгоо боомилж, амь насаа хохироосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон аж.
Хэргийн газраас хоёр хутга, дөрвөн гар утас хураан авч, шинжилж эхэлсэн байна. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.22.226
Ямар харамсалтай юм бэ! Залуучууд нэг нэгнээ, өөрийгөө ингэж сүйтгээд байвал энэ улсад хэн үлдэх вэ. Хайран сайхан амь.
Хариулах