-Эмнэлгийн ачаалал, тусламж үйлчилгээ ямар байгаа вэ?
-Эмнэлгийн тусламж үйлчилгээ ачаалал ихтэй ажиллаж байна.
-Хөл хорионы үр дүн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэр нөлөөлөв?
-Хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт 31 мянган тохиолдол гарах байсан гэсэн тооцоо бий. Хэрвээ тохиолдол ийм хэмжээнд хүрсэн бол эрүүл мэндийн систем уналтад орох байсан.
-Цаашдаа хөл хориог сунгах хэрэгтэй юу?
-Хөл хорионы төгсгөлд эмнэлэгт хэвтэж байгаа, эрчимт эмчилгээнд байгаа хүмүүсийн тоо, нас баралт багассан байх ёстой. Гэтэл энэ удаагийн хөл хорионы үед бүх тоон үзүүлэлт буурсангүй. Тиймээс хөл хориог сулруулах шаардлагыг хангаагүй. Хөл хорионы үр дүнд тархалтын тоо буурч, энэ хугацаанд эрүүл мэндийн салбар нөөцөө бэлддэг ач холбогдолтой.
-Нас баралт хэрхэн бүртгэгдэж байна вэ?
-Ихэнх хувь нь эмнэлэгт, 20 орчим хувь нь гэрээр нас барж байна. Амьсгалын замын хүндрэл гарвал Ковидын шинж тэмдэг мөн эсэхийг эмнэлгийн байгууллагад хандаж тодорхойлуулах хэрэгтэй.
-Нас баралт ямар шалтгаантай байна вэ?
-Архаг хууч өвчин нь сэдрэн, улмаар ковидын хүндрэлийн нөлөөгөөр нас барж байна.
-Гэрийн тусгаарлалтад олон хүн байна. Ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах вэ?
-Амт үнэр мэдрэхгүй алдагдах, ханиалгах халуурах шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэг дүүргийн эмнэл зүйн багт хандах хэрэгтэй.
-Цаашдаа хэрхэн зохион байгуулах вэ?
-Токио хот 10 сая гаруй хүнтэй. 3000 гаруй ор бэлдэн, тусламж үйлчилгээ явуулж байна. Манай улсын хувьд, 4000 гаруй ор бэлдсэн байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна