Эверест уулын баазад “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг Америкийн “Outside” сэтгүүл нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснийг эш татан уламжилжээ.
Уушгинд нь хаван үүссэн гэх оноштойгоор Балбын нийслэл Катманду хотын эмнэлэгт ирсэн уулчны шинжилгээний хариу эерэг гарсан байна. Үүнтэй холбогдуулан түүнтэй хамт авирч байсан уулчдын багийг баазад тусгаарлажээ.
Балба улс нь Эверест ууланд авирахыг дөрөвдүгээр сарын эхнээс зөвшөөрөөд байгаа юм. Халдвар илэрсэн уулчин Норвегийн иргэн бөгөөд өөрийгөө бааз руу авирах замдаа халдвар гэж үзэж байгаагаа мэдээлсэн байна.
Гучин сая орчим хүн амтай Балбад халдварын 285 мянга орчим тохиолдол илэрч, 3000 гаруй хүн нас баржээ. Гэвч шинжилгээний хүртээмж бага байгаатай холбоотойгоор илрээгүй тохиолдлын тоо олон байж болзошгүй байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна