Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газарт Сэлэнгэ мөрнийг гаталж явсан 10 хүний 7 нь усанд живсэн билээ.
Аврах багийнхан болон нутгийн иргэд 3 бүлэгт хуваагдан эрэн хайж, таван хүний нь цогцсыг Сэлэнгэ мөрний эргээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажлыг өчигдрийн 21.00 цагт түр зогсоож, өглөө 6.00 цагт дахин эхлүүлээд байна.
Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс тасарч, завь нь хөмөрсөн юм.
Одоогоор осол болсон газраас 20-25 км-т Овоот, Ногоон арал гэдэг газарт усаар 4 завь урсган, агаараар нисэх 2 төхөөрөмж /дрон/ нисгэн, мөн эрэг дагуу морьтой, явган 150 гаруй хүн хоёр хүний цогцсыг эрэн хайж байгааг ОБЕГ-аас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна