“Хөл хорионы үед 41593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно ”


Хатуу хөл хориог ирэх сарын 8-ыг хүртэл сунгах шийдвэрийг өчигдөр Засгийн газраас гаргасан.  Хөл хорионы хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын ажилчид ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоор зорчиж байсан юм.

Гэвч Улсын Онцгой комиссоос гамшгийн үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах тухай тушаал гаргасан.  QR кодоор зорчих ажлыг маргааш буюу энэ сарын 26-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэнэ.

УОК-ын даргын дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 36 дугаартай уг тушаалд дурдсанаар энэ бэлтгэлийг хангаж, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, автомашины QR код олголт, зөвшөөрлийг хэрхэн олгох талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.04.25/мэдээлэл хийлээ. Уг QR кодоор зорчих түр журмын төслийг УОК-д өнөөдөр танилцуулах аж.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Хөл хорионы хугацаанд зөвшөөрөгдсөн байгууллагын алба хаагчид замын хөдөлгөөнд QR кодоор зорчино. Уг журам хэрэгжиж эхэлснээр нийслэлийн хэмжээнд 41593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно гэсэн тооцоо байна. Ингэхдээ,

  • Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд албан хаагчид, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд QR ашиглаж хэвийн оролцоно
  • Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлана. Нутгийн захиргаа, төрийн болон улсын өмчит ОНӨАТГ-ийн үйл ажиллагаа хамгийн бага түвшинд зогсолт хийнэ. Нэн шаардлагатай тохиолдолд тухайн салбарын сайдын тушаал, эсхүл нийслэлийн засаг даргын тодорхойлолтоор тухайн байгууллагын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг олгоно.
  • Зөвшөөрөгдсөн салбарын ажилчид системд цуглуулсан тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн QR код шинээр олгоно. Өмнөх хөл хорионы үед системд мэдээллээ нийлүүлсэн байгууллагууд автомашины дугаараа оруулсан бол хүсэлт явуулмагц шинэ QR код олгоно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна