QR КОДООР ЗОРЧИХ ЖУРМЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ


QR КОДООР 41593 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА.

Албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчид, тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.

Төрийн захиргааны байгууллагуудыг 14 хоногийн хугацаанд үйл ажиллагааг нь тэг зогсолт хийх түвшинд хязгаарлах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг үндсэнд нь  тэг зогсолт хийлгэх төлөвтэй байна.  Нэн шаардлагатай тохиолдолд тухайн салбарын сайдын тодорхойлолтоор үгүй бол Нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор тухайн байгууллагын автомашины замын хөдөлгөөнд оролцох эрхийг олгоно.  Улсын онцгой комисс 18 цагаас энэ журмыг хэлэлцэж эцэслэн шийднэ.

Үйл ажиллагааг нь хязгаарлах боломжгүй хуулийн этгээдүүдийн жагсаалт: 

-Эрчим хүч, дулаан, ус хангамж,

-Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, -Шатахуун, түлшний хангамж,

-Хүнсний хэрэглээний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт,

-Ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдал цэвэрлэгээ, ачилт цуглуулалтын тээвэрлэлт хийдэг байгууллагын үйл ажиллагаа,

-Цахим банк, автомат тооцооны машиныг цэнэглэх үйл ажиллагаа,

-Газар тариалан, өвс тэжээл,

-Түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт түгээлт, тээвэрлэлт, худалдаатай холбоотой үйл ажиллагаа,

-Холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа,

-Хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа,

-Өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа /хязгаартай/

-Геологи хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт 

-Орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоод,

-Оршуулгын үйл ажиллагаа гэсэн эдгээр байгууллагуудад  системд цугларсан мэдээлэлд үндэслэж шууд QR кодыг нь олгоно.

Тухайлбал дээр дурдсан байгууллагууд өвөл мэдээллийн санд мэдээллээ нийлүүлсэн байгаа бөгөөд машиныхаа дугаарыг системд оруулаад хүсэлт явуулмагц, эргүүлээд тус байгууллагад шинэ QR олгогдоно.

Яаралтай түргэн тусламж авах шаардлага гарсан тохиолдолд дуудлага мэдээллийн дагуу эмнэлгийн байгууллагууд өөрсдийн авто машинаар үйлчилгээ үзүүлэх зохицуулалт мөн хийгдсэн.

Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллага үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.

Бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийгмийн хэв журам сахиулах чиг үүрэг бүхий Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Дотоодын цэрэг, Хил хамгаалах ерөнхий газар, түүний харьяа байгууллагууд гэх мэт байгууллагуудын үйл ажиллагааг  QR кодын системээр зөвшөөрөл олгож үйл ажиллагааг хэвийн явуулна.

QR кодоор 07:00-09.00, 17.00-20.00 цагуудад зорчино.

QR кодын системд хуучин QR код авсан байгууллагууд Smartcar.mn-д авто машины улсын дугаарыг оруулаад кодоо хэвлэж авна. Шинэ тээврийн хэрэгсэл авсан тохиолдолд QR@gov.mn хаягруу хүсэлт илгээнэ.

Бусад иргэн, аж ахуйн нэгжүүдийн тухайд ямар нэгэн QR кодоор зөвшөөрөл олгох тухай асуудал яригдахгүй!

QR КОД нь: 

-Тээврийн хэрэгслийн улсын дугаар 

-Замын хөдөлгөөнд оролцох хугацаа/ өдөр, цаг/

- Зөвшөөрлийн мэдээлэл агуулсан QR  код

- Зөвшөөрөл олгосон хугацаа

- Зөвшөөрөл эзэмшигч байгууллага/РД/

САНАМЖ: Дээрх зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж, ашигласан худалдсан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан "Хуурамч бичиг баримт үйлдэж, ашиглах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн харицлага хүлээлгэнэ"



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна