Б.Баатархүү: Оройн 20.00 цагаас хойш иргэдийн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана


ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хөл хорионы хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, QR кодын тухай мэдээллийг өглөө. Тэрбээр хэлэхдээ:

“Хөл хорионы хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих нь анх удаагийн үйлдэл биш юм аа. Оройн 20.00 цагаас хойшхи иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаах зохицуулалттай байгаа. Энэ хугацаанд эмнэлгийн үйл ажиллагааг тасалдуулахгүй. Харин Хэвлэл мэдээллийн байгууллагынхан байгууллагын логотой автомашинаар мэдээ сурвалжилгадаа явж болох юм. Цагдаагийн албан хаагчид тухайн QR код нь хүчин төгөлдөр эсэхийг шалгана. Алба хаагчид Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах учир иргэд хүлээцтэй байхыг хүсье” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна