Ж.Чинбүрэн: Амны хаалт халдварын эрсдэлийг 30 хувиар бууруулдаг


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Ж.Чинбүрэн гишүүн дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр "Өвчлөл нэмэгдэх нь тодорхой. Дэлхий даяар энэ өвчлөлийг бууруулсан, даван туулсан нэг ч улс орон байхгүй. 

Тиймээс бид ганцаараа дийлэх юм шиг байдлаар хандаад бүтэхгүй. Бидэнд халдварын тархалтыг сааруулах хоёр л арга байна. Нэг нь бол хөл хорио. Нөгөөх нь хувь хүний хариуцлагын асуудал. Амны хаалт нь халдварын эрсдлийг 30 хувиар бууруулж байгаа гэсэн судалгааны дүн бий. Тиймээс иргэд бид өөрсдөө маш хариуцлагатай байх хэрэгтэй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна