МУИС-ийн Багш нарын холбооноос өнөөдөр /2021.4.28/ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал илгээлээ. Тус захидалд МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг нь багш ажилчдын эрхийг зөрчиж байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Ил захидалд;
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.ЗАНДАНШАТАР, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Танаа.
Та бүхний энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье. Нийгэмд зарим талаар далд нууц байсан хүний эрхийн зөрчил нь улам ужигран хүндэрч, айдас төрүүлэх хэмжээний гэмт хэрэг болон илэрч байна. Монгол Улсын Их Сургуульд хууль дээдлэх ёс алдагдаж, хүний эрхийг зөрчих явдал хавтгайрч, жирийн багш ажилчдыг хохироож байгаатай ХЭҮК дангаараа тэмцэхэд хүчин мөхөсдөж байгаа тул Та бүхнийг хүний эрхийг хамгаалахад туслалцаа үзүүлнэ хэмээн итгэж, ил захидлаар хандаж байгааг хүлээн авна уу.
Гэхдээ тэр дээд дарга нартай, тухайлбал МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үедээ эдгээр залуусыг дэмждэг гэж худал мэдээлэл өгдөг байна. Ажил хариуцсан хүний наад захын ёс суртахуун, МУ-ын Ерөнхий сайдыг худал мэдээллээр хангахгүй байх хэмжээний ёс зүй энэ хүнд байхгүй байгаа нь туйлын харамсалтай.
Эрхэм хүндэт та бүхнийг бидэнтэй нэгэн адил итгэл үнэмшил, үнэт зүйлтэй гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг боловсролын салбарт болон МУИС дээр хүний эрхийг хангах талаар анхаарлаа хандуулж, хүний эрхийг болон Монгол Улсын хууль зөрчдөг МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягт хариуцлага тооцож, хүний эрх, хуулийг чандлан сахиулж, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэгт итгэж байна. Та бүхний ажил өөдрөг бүтэмжтэй, Монгол төрийн гал голомт үргэлж мандан бадрахын өлзийтэй ерөөл өргөе.
МУИС-ийн Багш нарын холбоо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна