Ц.Даваасүрэн: Алт, зэс, нүүрсний үнэ өсөж байгаа энэ үед хурмтлал үүсгэх хэрэгтэй


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн зээл авахаас илүү алт, зэс, нүүрс зэрэг түүхий эдийн үнэ өсөж байгаа энэ үед хуримтлал үүсгэх нь чухал гэдгийг онцоллоо. Тэрээр "Бид зээлээс илүү алт, зэс, нүүрс зэрэг түүхий эдийн үнэ өсөж байгаа энэ үед хуримтлал бий болгох хэрэгтэй. 

Төлөвлөгдөөгүй орж ирж байгаа урсгал орлогыг халамжид зарцуулдгаа болимоор байна. Ингээд зарцуулсаар л байх юм бол хөгжил дэвшлийн тухай яриад ч хэрэггүй. Эргээд олдог төслүүдэд, бүтээн байгуулалтад л мөнгөө зарцуулж байх ёстой." гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна