Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлыг эхлүүлэх гэж байгаа тухай Улаанбаатар зам, засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
Тодруулбал Энхтайваны гүүрэн гарцын замын хөдөлгөөнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний буюу маргааш 20:00 цагаас эхлэн 2021 оны тавдугаар сарын 8-ны өглөө 06:00 цаг хүртэл хаахаар болжээ.
Ингэснээр Улаанбаатарт тогтоосон хөл хорионы хугацаа дуусах хүртэл 10 хоног засварын ажил үргэлжлэх юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна