"Time" сэтгүүл хамгийн нөлөө бүхий компаниудын жагсаалтыг өөрийн цахим хуудсанд нийтэлжээ. Чансааг “Анхдагчид”, “Лидерүүд”, “Инноваторууд”, “Аваргууд”, “Эвдлэн сүйтгэгчид” гэсэн таван ангилалд хуваасан байна.
Тухайлбал, "Анхдагчид" ангиллын эхний байранд Америкийн медиакомпани Hello Sunshine орлоо. Компанийг жүжигчин, продюссер Риз Уизерспун үүсгэн байгуулжээ. Энэ ангилалд дуучин Рианнагийн үүсгэн байгуулсан дотуур хувцас үйлдвэрлэгч Savage X Fenty компани, мөн канад эмийн Tilray компани нэрлэгдлээ.
“Лидерүүд” ангиллыг Үндэсний сагсан бөмбөгийн холбоо тэргүүлэв. Түүнчлэн цахим үйлдвэрлэгчид Apple ба Sony, спортын хувцас үйлдвэрлэгч Nike, олон нийтийн сүлжээний Twitter, үндэстэн дамнасан санхүүгийн корпораци Mastercard оржээ.
"Инноваторууд" хэсгийн эхний байранд дүн шинжилгээний Gro Intelligence компани нэрлэгдэв. Биотехнологийн Moderna компани, стриминг үйлчилгээний Netflix, видео бага хурал зохион байгуулах Zoom, хөгжмийн үйлчилгээний Spotify зэргийг энэ ангилалд багтаажээ.
"Аваргууд" жагсаалтыг General Motors толгойлж, нийгмийн сүлжээний Facebook, Disney, Google корпораци, программ хангамжийн Microsoft, худалдааны сүлжээ Amazon зэрэг удаалжээ.
"Эвдлэн сүйтгэгчид" жагсаалтыг Illumina компани тэргүүллээ. Энэ хэсэгт цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla, түрээсийн онлайн-талбар Airbnb, нийгмийн сүлжээ Clubhouse, үйлчилгээний OnlyFans зэрэгт багтжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна