Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн саналыг бүрэн эхээр нь хүргэж байна!


Монгол Ардын Нам Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохдоо "ХҮЧЭЭ НЭГТГЭЕ" сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалт нь 2020-2024 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт батлагдсан болно.

Баянзүрх дүүрэгт Улсын Нэгдсэн эмнэлэг байхгүй тул 360 гаруй мянган хүн ам буюу Монгол Улсын нийт хүн амын 11 орчим хувь нь эмнэлгийн яаралтай анхан шатны тусламж үйлчилгээг Улсын Нэгдсэн эмнэлгээс авч чадахгүй байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай, эмнэлгийн хэрэгцээ улам нэмэгдэж байгаа энэ үед Нийслэлийн хүн амын эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хэнийг ч үл орхигдуулах зарчмыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас бүхий л талаар дэмжин, хэрэгжүүлэн ажиллахыг хичээнгүйлэн хүсье!

Энхтайваны Бат-Амгалан
Bulgantuya Khurelbaatar
Batsukh Saranchimeg Батсүхийн Саранчимэг
Enkhbayar Battumur
Жигжидсүрэнгийн Чинбүрэн
Oyunerdene Luvsannamsrai
Монгол Улсын Засгийн газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна