2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг УОК-ын комиссын гишүүд дэмжжээ. Энэ талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:
1. Хилийн боомтуудад давтан тунг яаралтай дуусгах, ачаа бараа нэвтрүүлэхийг нэмэгдүүлэх, 5.10-наас 21 аймагт вакцинжуулалтыг эрчимтэй явуулах
2. Давтан тунгаа авсан, өвдөөд эдгэсэн хүмүүсийг ПСР болон орон нутагт зорчихдоо хязгаарлалтад орохгүй байх журам 5.5-нд батлах.
3. Хил нээх хугацааг 5-р сарын 10-наас гэж тооцож Засгийн хурлаар хэлэлцүүлэх гэх мэт асуудлаар хуралдлаа гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна