Сүүлийн 24 цагийн байдлаар маш хүнд өвчтөний тоо 112 боллоо. Хөнгөнөөс хүнд, хүндэвтэр рүү шилжих тохиолдлууд их байна. Мөн гэрээсээ шууд эрчимт эмчилгээний тасаг руу ирэх иргэдэд эмчилгээ хийх боломж, хугацаа гардаггүй. Иймд хөнгөн өвчтөнүүдийг ч эмнэлэгт хэвтүүлнэ гэж ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох мэдээлэв. Тэрээр “Нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт эмнэл зүйн тандалтын баг ажиллаж байна. Өмнө нь зөвхөн ХӨСҮТ-д энэ баг байв. Нийслэлд 30 эмнэлэг ковидийн эсрэг эмчилгээ хийж байна. Цар тахлын эсрэг баримтлах хамгийн гол тактик нь өвдөхгүй байх. Цаашид гурав дахь шатлалын эмнэлгүүдийг илүү дайчилна. 200 эрчимт эмчилгээний орыг нэмэлтээр гарган, эмчилгээ хийж байна. Вирусийн эсрэг эмээр ЭМЯ эмнэлгүүдийг хангаж байна. Эмийн хомстол үүсээгүй” гэв.
Орон нутагт одоогоор 3000 ор дэлгэжээ. 7700 ор дэлгэхээр төлөвлөж, бэлтгэл хангасан байна.
Манай улсад улаан бүсэд 5300 эмч ажиллаж байна. Үүнд арын фронтод ажиллаж буй эмч, асрагч нар багтаагүй гэж ЭМЯ-наас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна