Энэтхэг улсад өнгөрсөн хоногт коронавирусын халдварын 386'452 шинэ тохиолдол илэрч, халдварын нийт тохиолдол 18'762'976-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Тус яамны албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 24 цагийн дотор 3498-аар нэмэгдэж, 208'330 болжээ.
Энэтхэгт өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдол гурав дахь өдрөө дараалан, дөрөвдүгээр сард найм дахь удаагаа хамгийн дээд үзүүлэлтэд хүрчээ. Тус улсад өмнө нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт нэг өдөрт хамгийн олон буюу 379'257 тохиолдол бүртгэгдсэн юм.
Өдөрт нас барсан тохиолдлын тоо пүрав гаргийнхтай /3'645/ харьцуулахад ялимгүй буурсан боловч энэ үзүүлэлт гурав дахь өдрөө дараалан 300 мянгыг давжээ. Эдгэрсэн хүний тоо нэг өдрийн дотор 297'540-өөр нэмэгдэж, 15'384'418 болсон байна. Эмнэлэгт эмчлүүлж буй өвчтөний тоо 3'170'228-д хүрсэн нь өмнөх өдрөөс 85'414-өөр нэмэгдсэн үзүүлэлт аж.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 2'224'548 хүн коронавирусын вакцин хийлгэснээр вакцинд хамрагдсан нийт хүний тоо 152'245'179 болжээ. Үүний зэрэгцээ хэд хэдэн муж, холбооны нутаг дэвсгэрт вакцины хомсдолд орсон гэж мэдээлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна