УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтээ илэрхийллээ


УИХ-ын гишүүн Д.Ганбат АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийллээ. Тэрээр "Ардчилсан Нам хоёр хуваагдаад байгаа зүйл байхгүй. Намын дүрмийн маргаан, үйл ойлголцол бий ч шийдэгдчихнэ. Улсын дээд шүүх хэд хоногийн өмнө энэ асуудлыг намын дотоод асуудал гэсэн шийдвэр гаргасан. Дотоод асуудлаа нам дотроо шийдчихэж болох байх гэж бодож байна" гэв. Өнөөдрийн байдлаар тус намаас Н.Алтанхуяг, Д.Ганбат, С.Ганбаатар, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ гаргаад байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна