Өнөөдрөөс орон нутаг дахь вакцинжуулалтыг эрчимжүүлэх явуулын баг нийслэлээс хөдөллөө.
Тодруулбал, өнөөдөр 11 аймаг руу 93.000 тун вакцин хүргэлтэд гарч байна. Энэ үеэр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Иргэд одоо хийж байгаагаас өөр вакцин хүлээж болох ч найм, есдүгээр сар хүртэл хойшилж магадгүй тул эртхэн хийлгэх хэрэгтэй. Одоо байгаа вакцинаа хийлгэх нь цаг хугацааны хувьд хамгийн эрсдэлгүй. Хоёр тунгаа хийлгэсэн иргэдийг агаарын хилээр нэвтрүүлэх стандарт дэлхий нийтээр тавигдаж байна. Монголчууд ч бас ийм стандарт тавихаас өөр аргагүй. Вакцинжуулалт ихсэх тусам халдварын тоо багасна.
Вакцинтай холбоотой улс төрийн хөөсрөлт бий болж ажлаа хийж байгаа хүмүүс рүү дайрч байна. Вакцин татан авалтыг явцад зарим улс төрчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн. Үүнийг цар тахлын үеэр улс төржүүлэхгүйг хичээж байна. Миний хувьд асар их тэвчээр гаргаж байна. Шаардлагатай бол тэдгээрийг би зарлана. Цар тахлын үед буруу мэдээлэл өгөх нь эх орноосоо урвасан хэрэг шүү. Тиймээс улс төрийн алиа салбадай нарт анхааруулъя. Цар тахлын нөхцөл гайгүй болох үед хэлэх ёстой газарт нь хэлнэ" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна