Н.Энхболд сайд хүүгээ Бээжинд, хүргэнээ Сөүлийн элчин сайдын яаманд томилжээ


УИХ-д байх гурван Энхболдын нэг Н.Энхболд гишүүн сайдын албыг давхар хашиж, албан тушаалд тун одтой нэгэн. Чимээгүй хэрнээ тулхтай улстөрчдийн тоонд зүй ёсоор багтдаг тэрээр өөрийн албан тушаал, нэр хүндээрээ далимдуулан хамаатан, танил талаа албан тушаалд томилдог байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Н.Энхболд гишүүний худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан бол хүү Э.Одмөнх нь Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын дэд захирлаар томилогдож байжээ. Одоогоос хэдэн сарын өмнө хүргэн Э.Хашбаатарыгаа Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилсон байна.

Харин Дипломат ёслолын газрын дэд захирлаар ажилладаг хүү нь Бээжин дэх Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд өдгөө Консулын хэлтсийн даргаар томилогджээ. Ингэснээр Н.Энхболд сайдын хүү нь Бээжинд, хүргэн нь Сөүлд Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллахаар болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна