Ж.Хунан: Офицер, ахлагч, цэргийн албан хаагчдад хүний эрхийн мэдлэг олгох хэрэгтэй


Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өчигдөр ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан тэргүүтэй тус комиссын гишүүдийг хүлээн авч уулзжээ. 

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан “Цэргийн алба хаагчид албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр захирах, захирагдах ёсыг чанд сахиж, дүрмийн дагуу албан үүргээ гүйцэтгэдэг онцлогтой. Онцлогийг нь бид ойлгож байна. ХЭҮК, Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран 2018 онд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хүний эрхийн сургагч багш бэлтгэсэн. 

Энэ тогтолцоог цаашид хэвшүүлж, сургагч багшийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдад хүний эрхийн мэдлэг олгох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд анхаарах хэрэгтэй" гэжээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна