Өлсгөлөн зарлаж гадаа хоносон АН-ын гишүүд


Өдрөөс өдөрт ардчилалын эзэн болсон гэгддэг АН хагарал, бутралаа хавиар нэг зарлаж, нийгмийн элэг доог болсоор. Парламентийн цөөнх болсон АН-ын гишүүд өчигдөр талбайд суулт зарлахаа мэдэгдэж, нэр бүхий таван гишүүд Сүхбаатрын талбайн тэрий голд гудас мишокоо нөмөрч, хонов. Тэр хооронд СЕХ С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгээд авчихсан гэж байгаа.

Өнөө л өлсгөлөнгийн баатар болсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Ц.Туваан, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн нартай хамт хамт 20 гаруй хүн нэгдэж, Сүхбаатарын талбайд хоножээ.

Гэтэл өнөөдөр чуулганы үеэр дээр дурьдсан гишүүд гадна хоносон хувцастайгаа хэрүүл хийж, парламентын танхимд нүд үзүүрлэгдэж зогсох нь юутай ичгүүртэй. Гишүүд тангараг өргөх ёслолоо хийх гэж байхад Т.Доржханд гишүүний гутлаас болж, хэдэн цаг гадна хаалган дээрээ хашиж зогссон. Гэтэл гадна хоносон дээл, пүүгээгээ нөмөрсөн АН-ын иргэд омголон зангаа харуулж, гудамжинд байгаа аятай тарвалзчихаад гараад явчихав. Төрийн эрх мэдлийг гартаа атгаж, улс төрд ноёлж байсан Ардчилсан нам ингэж шалдаа бууж, хөгөө чирнэ гэж хэн санах билээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна