ДЭМБ цар тахлаас урьдчилан анхааруулах төв байгуулна


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ цар тахал дэгдэхээс урьдчилан анхааруулах төвийг Германд байгуулахаар болсноо лхагва гарагт мэдэгджээ.  

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус, “Вируснүүд хурдан тархдаг ч мэдээ мэдээлэл түүнээс хурдан түгдэг” гэдгийг Цар тахал, тархвар судлалын төвийн талаар танилцуулах үеэрээ онцлон хэлсэн байна.

Берлин хотноо ирэх есдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэх энэхүү төв нь дэлхий даяарх аливаа халдварын эрсдэлийг урьдчилан таамаглах, сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авахад бэлтгэхийн тулд холбогдох мэдээллүүдийг задлан шинжлэх ажээ. Мөн улс орнууд, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна цар тахал дэгдэх эрсдэлийг одоогийн тогтолцоонуудаас илүү эрт илрүүлэх ёстой байна.

"Цар тахал, тархвар судлалын дэлхийн тогтолцоон дахь алдаа дутагдлуудыг “COVID-19” тодотгон харууллаа. Цаашид ийм аюул нүүрлүүлэх вируснууд тархах нь цаг хугацааны асуудал юм. Вируснүүд хурдан тархдаг ч мэдээ мэдээлэл түүнээс хурдан түгдэг. Тиймээс улс орнууд үнэн зөв мэдээллийг авснаар үүсэж болзошгүй эрсдэлээс нэг алхмын өмнө байж, ард иргэдийнхээ амь насыг хамгаалах боломжтой болно” гэж Т.Гебрейесус мэдэгджээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна