Гэрээсээ явган гараад сураггүй алга болжээ


Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн төвд тавдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн Г нь гэрээсээ явган гараад сураггүй болжээ.

Энэ тухай мэдээллийг тус өдрийн 18:35 цагт Онцгой байдлын газар хүлээж авсан. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Галт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд тус сумын харьяат иргэн Г /20 настай, эрэгтэй/-ыг хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Гэвч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:09 цагт түр зогсоосон бол өнөөдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна