Дорноговь аймгийн нутгаар цаг агаарын гамшигт үзэгдэл үргэлжилж байна


2021 оны тавдугаар сарын 5-6-ны өдрүүдийн цаг агаарын Аюултай болон Гамшигт үзэгдлийн тоймыг ЦУОШГ-аас гаргажээ. 

Өчигдөр Төвийн аймгийн нутгийн хойд  хэсгээр 0.0-2.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 13-19 метр, зарим үед секундэд 20-24 метр, Сэлэнгэ аймгийн нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 13-15 метр, зарим үед секундэд 16-21 метр,Дархан-Уул аймгийн нутгаар 5.0-10.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 10-11 метр, зарим үед секундэд 14-15 метр  хүрч цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

СУРТАЛЧИЛГАА

Мөн Баянхонгор аймгийн нутгаар салхи  секундэд 16-23 метр, зарим үед секундэд 24-26 метр, Өвөрхангайн аймгийн нутгаар секундэд 16-20, зарим үед 21-26 метр, төвийн аймгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 17-19, зарим үед 21-26 метр, Дундговь аймгийн нутгаар салхи секундэд 16-20 метр, зарим үед секундэд 22-28 метр, Өмнөговь аймгийн нутгийн хойд хэсгээр секундэд 16-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл,  Архангай аймгийн нутгаар секундэд 16-24 метр, зарим үед секундэд 20-22 метр, хүрч шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав.

Өнгөрсөн шөнө:

  • Төв аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-4.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 12-16 метр, зарим үед секундэд 18-27 метр хүрч,
  • Хэнтий аймгийн нутгийн баруун хэсгээр 0.0-10.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 14-20 метр, зарим үед секундэд 21-28 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл,
  • Дунговь аймгийн нутгийн зүүн хэсгээр 0.0-17.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 21-28 метр, зарим үед секундэд 24-32 метр,
  • Дорноговь аймгийн нутгийн баруун хэсгээр 0.0-4.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 18-23 метр, зарим үед секундэд 29 метр хүрч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан бөгөөд Дорноговь аймгийн нутгаар цаг агаарын гамшигт үзэгдэл үргэлжилж байна.

Түүнчлэн Дорноговь аймгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-23 метр, зарим үед секундэд 29 метр, Хэнтий аймгийн нутгийн баруун хэсгээр секундэд 16-19, зарим үед 22-28 метр хүрч, шороон шуурга ажиглагдаж цаг агаарын аюултай үзэгдэл, Дундговь аймгийн нутгаар секундэд 21-28 метр, зарим үед секундэд 24 -32 метр хүрч, шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагджээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна